УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороонд танилцуулж байна

УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороонд танилцуулж байна

УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр/2022.04.26/ хүргүүлсэн. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаан зарласан билээ. Хуралдаан хаалттай горимоор явагдаж байгаа бөгөөд яг одоо Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саналаа танилцуулж байна.

Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүнтэй. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Гишүүд прокуророос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг юм.