"Дөрвөн гишүүний бүрэн эрх"-ийг түдгэлзүүлэх саналыг Баасан гарагт чуулганаар хэлэлцэж, "хамгаалж үлдээхгүй" явуулах магадлал өндөр байна

"Дөрвөн гишүүний бүрэн эрх"-ийг түдгэлзүүлэх саналыг Баасан гарагт чуулганаар хэлэлцэж, "хамгаалж үлдээхгүй" явуулах магадлал өндөр байна

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Эл бичиг прокурорын байгууллагаас өчигдөр /2022.04.25/ УИХ-ын даргад ирж тэндээс Халдашгүй байдлын байнгын хороонд хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Улмаар энэ дагуу тус хороо маргааш /2022.04.27/ хуралдахаар товлоод байгаа аж. Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм. Ингээд уг баасан гарагт /2022.04.29/  чуулганы хуралдаанаар хуралдаж шийдвэрлэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус гишүүдийг хамгаалж үлдэж болохгүй, хамгаалсан гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх байр, суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тэгэхээр дээрх гишүүдийг хамгаалж үлдэх магадлал бага байна. 

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Даргаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ажилладаг билээ.