Д.Эрдэнэбилэгийн "Blue sky" товерын оффис болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" дэх машинуудыг төрд авч лацаджээ

Д.Эрдэнэбилэгийн "Blue sky" товерын оффис болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" дэх машинуудыг төрд авч лацаджээ

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэр гаргасантай холбогдуулан, өмчүүдийг нь төрд авч эхэлжээ. Энэ хүрээнд "Blue sky" товерын найман давхрын нийт талбайг төрийн өмчид бүртгэсэн байна. Учир нь тус оффис нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Улаанбаатар хот дахь төв нь юм. 

Уг байранд ХХБ-ны банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн албан өрөө байжээ.

Засгийн газраас "Дарханы төмөлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалсантай холбогдуулан, уг байршлаас Д.Эрдэнэбилэгийн багийнхан нүүсэн байна. Мөн "Дарханы  төмөрлөгийн үйлдвэр" дэхь Кью Эс Си компанийн эзэмшлийн Ланд-200 зэрэг машинуудыг битүүмжлээд байгаа аж. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг дэх “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл үүсгэж, Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих санал гаргасан аж.

Д.Эрдэнэбилэг нь одоогоор ШШГЕГ-ын хаьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байна.