С.Одонтуяад АН-ын бүлгийн гишүүдээ төлөөлөн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ нар төрсөн өдрийн мэндчилгээ хүргэжээ

С.Одонтуяад АН-ын бүлгийн гишүүдээ төлөөлөн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ нар төрсөн өдрийн мэндчилгээ хүргэжээ

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа УИХ-ын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяад АН-ын бүлгийн гишүүдээ төлөөлөн дарга Д.Ганбат, гишүүн Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар баяр хүргэжээ.

Тодруулбал, энэ талаар "2020 оны сонгуулийн үр дүнгээр Улаанбаатар хотын тойргоос ганцаараа сонгогдон гарч ирсэн эрхэм гишүүндээ төр түшилцэх эрхэм хариуцлагатай албанд нь өндрөөс өндөр амжилт хүсч, эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн байхын ерөөл өргөе" гэжээ.