Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж шаардлагатай төсвийг шийдүүлэхээр УИХ-д өргөн барьсан ч Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хассан байдаг. Уг асуудлаас үүдэлтэйгээр МАН-ын бүлгийн гишүүд хот, хөдөөгөөрөө санал хуваагдаж өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр ширүүн маргааныг өрнүүлсэн билээ.
Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус төслийг дэмжих эсэхийг хэлэлцээд асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тодруулбал, уг төслийг хэрэгжүүлэхдээ судалгааг сайтар хийх ёстой гэж үзжээ.
Намын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм.