Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д гэнэтийн айлчлал хийгээгүй гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д гэнэтийн айлчлал хийгээгүй гэв

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөвлөөгүй, гэнэтийн айлчлалыг Америкт хийж байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт бие даасан дэлхийн нэг улсад маш чухал үйл явдал гэж ойлгож байна” гэх мэдээллийг нэр бүхий иргэн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Тэгвэл түүний мэдээллийг Ерөнхий сайдын ажлын албанаас үгүйсгэж, “Ташаа мэдээлэл, Ерөнхий сайд өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь бүлгийн хуралд оролцоно” гэв.