Б.Энхбаяр: LRT төсөлтэй холбоотой асуудлыг оруулж ирэхгүй бол энэ төсвийн тодотголыг дэмжихгүй

Б.Энхбаяр: LRT төсөлтэй холбоотой асуудлыг оруулж ирэхгүй бол энэ төсвийн тодотголыг дэмжихгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхдээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг Төсвийн байнгын хорооноос хэлэлцэх боломжгүй гэж үзжээ.

Улаанбаатарт LRT буюу хөнгөн галт тэрэгтэй болох төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 510 саяд Засгийн газрын баталгаа гаргах тухай тогтоолыг төсвийн тодотголын дагалдах хуульд оруулсан байжээ. Уг асуудлаар гишүүд болон Төсвийн байнгын хорооны дарга нар байр сууриа илэрхийллээ.

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын баталгаа гэдэг зээлтэй адил процедураар явдаг. Зээл, баталгаа хоёр яг адилхан. Тэр тусмаа Засгийн газар баталгаа гаргаж байгаа нь хэрэв төлөгдөхгүй бол тэр хэмжээгээрээ өр болж бичигдэнэ. Засгийн газраас оруулж ирсэн тогтоол хоёр хуультай зөрчилдөж байгаа.

Эхнийх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Үүгээр өрийн хязгааруудыг хангаж байх ёстой. Нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих ёстой энэ төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөөд байгаа юм. 

Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийн хэд хэдэн заалттай уг асуудал зөрчилдөж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Цаана нь 1,000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу. Үүний дээр хууль л байх ёстой. Нэг хүн чичирч дайрлаа гээд үүнийг хэлэлцэх албагүй.

Энэ тогтоолоор Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Тиймээс энэ асуудлыг 76 гишүүнээр байтугай Монгол Улсаараа хэлэлцсэн ч яах вэ. Тэгж байж шийдвэр гарах учиртай. Монгол Улсын өр хэтрээд явбал дампуурах эрсдэлтэй. Тиймээс холбогдох хүмүүстэй зөвлөлдөж байж энэ шийдвэрийг гаргасан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: LRT төсөлтэй холбоотой асуудлыг оруулж ирэхгүй бол энэ төсвийн тодотголыг дэмжихгүй. 5, 10 албан тушаалтын цомхотгоод байх ажил хийсэн нэр зүүж болохгүй. Түгжрэлийн улмаас алдагдаж байгаа боломжийг товч дурдъя. Улаанбаатарын түгжрэлд жилд 100 сая ам.долларын шатахуун зарцуулж байна. Цаг хугацаа, боловсрол алдаж байна гэдэг утгаар нь тооцвол нэг жилд 2.7 тэрбум ам.доллар алдаж байна. Ирэх таван жилийн хугацаанд 8.5 тэрбум ам.долларын алдагдал үүснэ, 2024 онд Улаанбаатар тэг зогсолттой болно. Парламентад үзэл бодлын зөрүүгээр "зодоон" хийдэг байсан бол одоо хот, хөдөөгөөрөө "зодолддог" болох нь.

ВИДЕО: