“Засгийн газрын автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байна”

“Засгийн газрын автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байна”

УИХ-ын Баасан гарагийн нэгдсэн чуулган үргэлжилж байна. Төсвийн хэмнэлтийн хуулийн хүрээнд засгийн газар том оврын тансаг зэрэглэлийн автомашинаас татгалзах шийдвэр гаргасан. Тэгвэл зарим автомашиныг дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байгаа талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Тэрбээр чуулганы үеэр “Засгийн газрын 43 дугаар тогтоол буюу хэмнэлийн горим хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчит компанийн захирлуудад нэмэлт урамшуулал олгох бүх заалтыг хассан. Одоо захирлууд үндсэн цалингаас өөр байр болон гадаад, дотоодод амрах зэрэг бусад урамшуулалгүй болсон. Мөн Засгийн газар том оврын, тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээнээс татгалзсан. Тиймээс эхний ээлжид автомашинуудыг Засгийн газрын авто баазад төвлөрүүлж, нэн шаардлагатай орон нутагт хуваарилна. Заримыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж ажиллаж байна" гэв.