Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан эсэхийг тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулт өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Нийслэлийн 57 цэцэрлэгт маш их ачаалал үүссэн. Энэ ачааллыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ. Цаашид нэмж цэцэрлэгийг барина. Мөн нэмж цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэнэ. 

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй. Тиймээс 2013 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь авч байсан юм билээ. Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна.

Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэв.