Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголыг өнөөдөр /2022.04.20/ УИХ-д өргөн барина. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэх юм.
Уг тодотголоор шаардлагагүй зарим хөрөнгө оруулалтыг танах юм. Тодруулбал, 425 төслийн санхүүжилтийг хасч 518 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ. Үндсэндээ 2022 шинэ хөрөнгө оруулалтыг нэг их наяд төгрөг гэж үзвэл 50 хувийг нь танана гэсэн үг. Үүнд 94 төслийн санхүүжилтийг зогсоож, контор 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, спорт заал цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3, бусад 33 төслийг цуцалжээ. Танахгүй зардалд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил багтаж байна.