Засгийн газрын өнөөдрийн /2022.04.20/ хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна гэж зарим хэвлэлд мэдээлсэн.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ийм асуудал хэлэлцээгүй. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарт үе шаттай авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан" гэлээ.
Тэгэхээр цахилгааны үнийг тодорхой хувиар нэмэх асуудлыг хэлэлцэх бус уг салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг салбарын сайд нь танилцуулжээ.