“Украины тал Оросын довтолгоог амжилттай зогсоож байна” гэж мэдэгджээ

“Украины тал Оросын довтолгоог амжилттай зогсоож байна” гэж мэдэгджээ

Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр, “Украины цэргүүд тус улсын зүүн хэсэгт Оросын өргөн довтолгооны эсрэг шугамыг барьж, зарим газар амжилттай сөрөг довтолгоо хийж байна” гэжээ.

Тус штабын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн үйл ажиллагааны шинэчилсэн мэдээлэлд, “Оросын арми Украины хүчин болон Харьков хотын чухал дэд бүтэц рүү довтлох үед Изюм хотоос өмнө зүгт Оросын довтолгоо их хэмжээний хохирол амссаны дараа бүтэлгүйтсэн байна. Түүнчлэн Украины цэргүүд Донецк мужийн Маринка хотод сөрөг довтолгоо хийсний дараа түүнийг эргүүлэн авч чадсан” гэжээ. Мөн Оросын нисэх онгоцууд Беларусийн байгууламжуудаас Украин дахь бай руу цохилт өгсөөр байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC