Энгийн АИ-92 шатахуун үнэ 3440 төгрөг, Евро-92 автобензины үнэ 4500 төгрөг болж буурчээ

Энгийн АИ-92 шатахуун үнэ 3440 төгрөг, Евро-92 автобензины үнэ 4500 төгрөг болж буурчээ

Ерөнхий сайд Н.Учрал саяхан хийсэн мэдэгдлийнхээ үеэр, "АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, евро АИ-92 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр бууруулна" гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл арваннэгдүгээр сарын 19-ний 00:00 цагаас эхлэн энгийн АИ-92 автобензиний үнэ литр тутамд 150 төгрөгөөр буурч, 3,440 төгрөг болсон байна. Харин евро стандартын АИ-92 шатахууны үнэ 1,000 төгрөг хүртэл буурч, литр нь 4,500 төгрөгөөр худалдаалагдаж эхэлжээ.

Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 18-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ Монгол Улс өмнө нь шатахууныхаа 97 орчим хувийг ОХУ-аас импортолдог байсан бол одоо нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, 70 хувийг ОХУ-аас, үлдсэн 30 хувийг БНХАУ, БНСУ зэрэг улсаас авч байгаа талаар мэдээлсэн юм. Мөн шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, 90 мянган литр шатахуун орж ирсэн бөгөөд Хөгжлийн банк болон Монголбанкны санхүүжилтээр нөөц бүрдүүлж чадсан гэдгийг онцолсон.




Өнөөдөр нохой өдөр

48 минутын өмнө