"Донбассын руу хийж байгаа Оросын довтолгоо амжилтгүй болно" гэж В.Зеленскийн зөвлөх хэлжээ

"Донбассын руу хийж байгаа Оросын довтолгоо амжилтгүй болно" гэж В.Зеленскийн зөвлөх хэлжээ

Украины ерөнхийлөгч В.Зеленскийн зөвлөх Олексий Арестович Оросуудын шинэ довтолгооны талаар ярихдаа, “Москвагийн армид Украины хамгаалалтыг давах хүч дутмаг учраас Оросын зүүн зүгт явуулж буй ажиллагаа нь бүтэлгүйтнэ” гэж мэдэгджээ.

Тэрээр, “Өчигдөр эхэлсэн Донбассын төлөөх тулаан үргэлжилж байгаа бөгөөд маш болгоомжтой явагдаж байна. Орос энэ тулаанд ялалт байгуулахгүй“ гэжээ.  

Харин Их Британийн цэргийн шинжээч Ж.Крамп BBC агентлагт ярилцлага өгөхдөө, “шаардлагатай газар нь цэргийн хангамжийг хүргэхийн тулд цаг хугацаатай уралдаж байна. Цэргийн техник Украины нутаг дэвсгэрт баруунаас орж ирэнгүүт Оросууд саад учруулах боломж олгохгүйгээр зүүн зүгт Донбасс руу чиглэж байна. Тус зүүн бүс нутагт "хүнд тулаан" болно. Украин өмнө нь хэрэглэж байсан "ухаалаг тактик"-аа ашигласнаар нөөцийн хомсдлоо даван туулж чадна” гэжээ.

Эх сурвалж: BBC