Хятад улс Оростой олон улсын нөхцөл байдлаас үл хамааран "стратегийн хамтын ажиллагаагаа" бэхжүүлнэ гэж мэдэгджээ

Хятад улс Оростой олон улсын нөхцөл байдлаас үл хамааран "стратегийн хамтын ажиллагаагаа" бэхжүүлнэ гэж мэдэгджээ

Хятадын ГХЯ-наас өнөөдөр /2022.04.19 /гаргасан мэдээлэлд дурдсанаар, Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Орос улстай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ" гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ле Юйчэн өчигдөр /2022.03.18/ ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд А.Денисовтой уулзах үеэрээ ийм байр суурийг илэрхийлсэн гэж тус яам мэдэгдсэн байна. Тодруулбал, Ле Юйчэн “Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс Оростой стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа ялалт байгуулж, хамтын ашиг сонирхлоо хамтдаа хамгаалж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулахыг ахиулах болно” гэжээ. Учир нь энэ оны эхний улиралд хоёр орны худалдаа бараг 30 хувиар нэмэгдэж, 38.2 тэрбум ам.долларт хүрсэн нь хоёр талын хамтын ажиллагаа "асар их тогтвортой" болсны нотолгоо аж.

Эх сурвалж: CNN