“Их Британи Оросын цэргүүдэд олзлогдсон иргэдээ В.Медведчукаар солилцох саналд нааштай хандахгүй” гэжээ

“Их Британи Оросын цэргүүдэд олзлогдсон иргэдээ В.Медведчукаар солилцох саналд нааштай хандахгүй” гэжээ

Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон Их Британийн иргэд болох Шон Пиннер, Аиден Аслин нар Ерөнхий сайд Борис Жонсоноос өөрсдийг нь Оросын талыг баримтлагч Виктор Медведчукаар солилцохыг хүссэн бичлэг “Россия 24- сувгаар цацагдсан.

Тэгвэл Их Британийн талаас энэ асуудалд тийм ч нааштай хандахгүй бололтой. Тодруулбал, тус улсын өндөр албан тушаалтан болох Умард Ирландын нарийн бичгийн дарга Брэндон Льюис хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэд тэнд байх ёсгүй. Тэнд/Украинд/ байх нь хууль бус үйлдэл. Бид Их Британийн иргэдийн өмнө үргэлж хариуцлага хүлээдэг тул бид Украинтай тэнцвэртэй байх ёстой. Тийм учраас би Украин руу хууль бусаар зорчихгүй байхыг бүх хүнд сануулмаар байна” гэжээ. Мөн тэрбээр Украинд туслахыг хүсэж буй иргэд санхүүгийн хувьд болон орон байрны дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Энэ нь маш аюултай, үндсэндээ хууль ёсны бус үйл ажиллагаа явуулж дайнд оролцохоос илүү хамгийн “зөв тусламж болно” гэж үзсэн байна. Их Британийн иргэн болох Шон Пиннер, Аиден Аслин нар Мариуполь хотод Оросын эсрэг байлдаж байсан ч  хэд хоногийн өмнө Азовсталь гангийн үйлдвэрээс баригдсан байна.