Шинэ Зеланд "Оросын 18 санхүүгийн байгууллагад нэмэлт хориг арга хэмжээ авч байна" гэж мэдэгдлээ

Шинэ Зеланд "Оросын 18 санхүүгийн байгууллагад нэмэлт хориг арга хэмжээ авч байна" гэж мэдэгдлээ

Шинэ Зеланд улс Оросын арав гаруй санхүүгийн байгууллагын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа талаараа өнөөдөр /2022.04.19/ мэдэгджээ. 

Тодруулбал, Шинэ Зеландын засгийн газраас гаргасан мэдэгдэлдээ, “ОХУ-ын Украин дахь түрэмгийллийг санхүүжүүлдэг, Оросын нийт банкны активын 80 орчим хувийг бүрдүүлдэг 18 санхүүгийн байгууллагад хориг арга хэмжээ авч байна. Эдгээр хориг арга хэмжээ нь эдийн засаг, улс төрийн зардал гаргах зорилготой" гэж дурджээ.

Шинээр хориг тавьсан санхүүгийн 18 байгууллагад, “Альфа-Банк, Банк Россия, Банк Откритие, Хар тэнгисийн хөгжлийн болон сэргээн босголтын банк, ОХУ-ын Төв банк, Москвагийн зээлийн банк, Газпромбанк, Генбанк, Аж үйлдвэрийн хадгаламжийн банк, Новикомбанк, ОХУ-ын Хөдөө аж ахуйн Банк, Оросын үндэсний арилжааны банк, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Сбербанк, Совкомбанк, SMP банк, Внешэкономбанк, ВТБ” орж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN