Ажлын хамт олон нь хүсээгүй төрсөн өдрийг нь тэмдэглэсний төлөө "шүүхдээд" ялалт байгуулжээ 

Ажлын хамт олон нь хүсээгүй төрсөн өдрийг нь тэмдэглэсний төлөө "шүүхдээд" ялалт байгуулжээ 

АНУ-ын Кентукки мужийн нэгэн иргэн өөрийн хүсээгүй төрсөн өдрийг нь ажлын хамт олон нь тэмдэглэж үдэшлэг зохиосон тул шүүхдэж, ялалт байгуулжээ.

Тодруулбал, тэрбээр төрсөн өдрөөс үүсэх стресс, түгшүүр зэргийн зовнил өөрт нь төрөхийг компанийн ажилчдадаа анхааруулсан ч ийнхүү тэмдэглэсэн тул 450 мянган ам.доллар нэхэмжилж авсан байна.

Нэхэмжлэгч залуу Кентакки мужийн Кентон дүүрэгт гаргасан нэхэмжлэлдээ, компанийн менежертээ “ажилчдынхаа төрсөн өдрийг ажил дээрээ тэмдэглэхгүй байхыг хүсэж байна” гэсэн бөгөөд энэ нь түүний бага насны эвгүй дурсамжийг эргэн сануулдаг тул сандрах, түгших зэргийг төрүүлдэг аж.

Тус хүсэлтийг үл харгалзан 2019 оны наймдугаар сард гэнэтийн үдэшлэг зохион байгуулж, дараа нь ажлаас нь халсан тул шүүхээс түүнд сэтгэл санааны дарамтад орсон гэж 300 мянган ам.доллар, алдсан цалингийн нөхөн төлбөр гэж 150 мянган ам.долларыг тус тус олгох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: BBC