ВИДЕО: В.Медведчук өөрийгөө Мариуполийн оршин суугч, хамгаалагчдаар солилцохыг В.Путин, В.Зеленский нарт уриалжээ

ВИДЕО: В.Медведчук өөрийгөө Мариуполийн оршин суугч, хамгаалагчдаар солилцохыг В.Путин, В.Зеленский нарт уриалжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоон хоногт Оросыг дэмжигч томоохон улс төрч болох Виктор Медведчукийг баривчилснаа мэдэгдсэн.

Тэгвэл Виктор Медведчук өөрийг нь Мариуполь хотын хамгаалагчид болон оршин суугчдаар солилцохыг Украин, ОХУ-ын ерөнхийлөгчдөөс хүсжээ. Украины Аюулгүй байдлын албаны твиттер хуудсанд нийтлэгдсэн бичлэгт тэрбээр “Би, Виктор Володимирович Медведчук. Украины талаас намайг Мариуполь хотын хамгаалагчид болон тэнд байгаа оршин суугчдаар солилцохыг Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нарт уриалж байна” гэсэн байна.

Медведчукийг өнгөрсөн долоон хоногт баривчилсны дараа Кремлиэс түүнийг Украины олзлогсдоор солихыг татгалзсан юм. В.Путиныг охиныхоо загалмайлсан эцэг гэдэг Украины улстөрч Виктор Медведчукийг 2021 онд эх орноосоо урвасан хэргээр гэрийн хорионд оруулсан ч, оргосон гэдэг. Мөн В.Зеленскийг Оросууд суудлаас нь огцруулсны дараа түүнийг Украины Ерөнхийлөгчөөр томилох хүн ч гэх яриа байдаг.  

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө