Б.Жавхлан сайд  2024 оны сонгуулиа бодож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт "попорч" явна

Б.Жавхлан сайд 2024 оны сонгуулиа бодож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт "попорч" явна

Засгийн газрын энэ сарын 13-ны ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си” компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон юм.

Энэ дагуу Сангийн сайд Б.Жавхлан тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн ажилчидтай уулзсан байдаг. Тэрбээр энэ үеэрээ "Ажилчдыг халахгүй. Цалин хангамжийг хасахгүй. Нийгмийн асуудлыг сайжруулах талаар анхаарна" гэж хэлсэн юм. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн энэ үйлдэл нь 2024 оны сонгуульдаа бэлдэж, тойрогтоо очиж попорсон гэж харагдахаар аж. Учир нь тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт өрсөлдөж ялалт байгуулсан. Тус аймагт Хөтөл, Дарханы төмөрлөг, Шарын голын уурхай зэрэг олон мянган ажилчинтай үйлдвэрүүд бий. Тус аймгийн саналын дийлэнх хувийг тус үйлдвэрийн ажилчид бүрдүүлдэг. Тиймээс ч нэр дэвшигчид сонгуулийн үеэр тус үйлдвэрийн ажилчидтай уулзах, өөртөө санал өгөхийг уриалах зэрэг сурталчилгааг явуулдаг жишигтэй. 

Тэгвэл өөрийнх нь тойргийн сонгогчдын тодорхой хувийг бүрдүүлдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Б.Жавхлан очиж дараагийн 2024 оны сонгуулиа бодож "попорчээ". Түүнээс үйлдвэрийн асуудал Сангийн сайдад ямар ч хамаагүй бөгөөд чиг үүрэгт нь ч багтахгүй юм.