“Pfizer” компанийн эмийг “Long Covid”-ийн эмчилгээнд ашиглахаар судалж эхэлжээ

“Pfizer” компанийн эмийг “Long Covid”-ийн эмчилгээнд ашиглахаар судалж эхэлжээ

АНУ-ын судлаачид “Pfizer” компанийн вирусийн эсрэг “Paxlovid” гэх эмийг “long covid”-ийн эмчилгээнд ашиглахаар судалж эхэлжээ. Тус эмийг өөрийн бие дээр туршиж үзсэн судлаач “Paxlovid эмийг уусны дараа архаг ядаргааны шинж тэмдэг ор мөргүй алга болсон” гэдгийг баталсан байна.

АНУ-д “Paxlovid” эмийг өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд халдварын эхний өдрүүдэд зөвлөж буй. Гэхдээ тус эмийг “long covid”-ийн эмчилгээнд албан ёсоор бүртгээгүй, судалж байгааг сануулжээ. “Long covid” буюу урт хугацааны ковид нь халдварын дараа ч шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлэхийг хэлдэг. Эрдэмтэд одоогоор “Long covid”-ийн ядрах, толгой өвдөх, толгой эргэх, амьсгал давчдах, сульдах зэрэг 200 гаруй шинж тэмдгийг бүртгэсэн байна. Мөн Японы Эрүүл мэндийн яам хэдхэн хоногийн өмнө тус эмийг коронавирусийн эмчилгээнд ашиглахаар бүртгэсэн юм.

 Эх сурвалж: Reuters