"Оросын цэргүүд хүмүүс орогнож байгаа Азовсталь үйлдвэр рүү "дуртайяа" буудаж байна" гэж Украины командлагч мэдэгджээ

"Оросын цэргүүд хүмүүс орогнож байгаа Азовсталь үйлдвэр рүү "дуртайяа" буудаж байна" гэж Украины командлагч мэдэгджээ

Мариуполь хотыг хамгаалж буй Украины ангиудын нэгний командлагч, дэд хурандаа Д.Прокопенко өчигдөр /2022.04.18/ дэлхийн удирдагчдад хандан хэлсэн үгэндээ, “Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэрт олон зуун хүн хоргодож байгаа тул Оросын цэргүүд "дуртай" гал нээж байна” гэжээ.

Д.Прокопенко, “эдгээр хоргодох байранд эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд бүх насны хүмүүс байна. Учир нь энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангах хотын театр, амаржих газар, сургууль, цэцэрлэг, байшин байшингуудыг Оросууд сүйтгэсэн. Одоо энгийн иргэд "Оросын ертөнц"-ийн төгсөл, бункерт хоргодож байна.

Харин хотыг Оросын түрэмгийлэгчдээс Украины цэргүүд хамгаалсаар байгаа бөгөөд тэдний ганц хоргодох байр Азовсталь гангийн үйлдвэр болсон. Иймд Оросын эзлэн түрэмгийлэгчид үйлдвэр рүү дуртайяа гал нээж байна. Тэд бөмбөг, пуужин, хуурай газрын болон тэнгисийн цэргийн бүх төрлийн их бууг ялгалгүй дайралтдаа ашиглаж байна гэжээ. 

Эх сурвалж: CNN

Дөрөвдүгээр сарын 18-ны даваа гарагт Украины Мариуполь хотын "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэр болон барилга байгууламжийн дээгүүр утаа гарч байна.