С.Энхболд: Ирэх сарын 1-нээс иргэдийг найман төрлийн хавдрын эрт илрүүлэгт хамруулна

С.Энхболд: Ирэх сарын 1-нээс иргэдийг найман төрлийн хавдрын эрт илрүүлэгт хамруулна

Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулах Дэмжих төвийг байгуулж байна. Ингэснээр хэт авиа, хөхний эхо, чих хамар хоолой, мэдрэл зэрэг бүх чиглэлийн үзлэг, оношилгоог иргэдэд нэг цэгээр хийх боломжтой болсон. Нөгөө талдаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах иргэдийг амбулаторийн тусламж, үйлчилгээтэй давхцуулахгүй байхаар зохион байгуулалтыг хийж, улсын хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийт найман төрлийн хавдар илрүүлнэ. Нэг багц нь 60-150 мянган төгрөгийн санхүүжилттэй байхаар журмаа гаргасан. Тухайлбал, 18-34 насанд 60 мянган төгрөгийн багц шинжилгээ, өвчлөл хамгийн өндөр тохиолддог 45-60 насанд 150 мянган төгрөгийн багцтай байх жишээтэй. Дээр нь 45-60 насныханд дурангийн шинжилгээ хийх шаардлага бий.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь иргэдийг үзлэг, оношилгоонд хамрагдахыг уриалж дуудах үйлчилгээг хийх ёстой. Үүнийг Цахим хөгжлийн яамтай хамтран иргэдэд мессеж хүргэх, өрх, хороо, сумын эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвөөр нь дамжуулан иргэдэд мэдээлэл хүргүүлнэ " гэжээ.