Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Данилов, “Оросын арми Украины фронтын шугамыг гурван бүс нутагт нэвтлэх оролдлогыг эхлүүллээ. Өчигдөр /2022.04.18/ Луганск, Донецк, Харьков мужуудын бараг бүх фронтын дагуу булаан эзлэгчид манай хамгаалалтыг сэтлэхийг оролдсон. Аз болоход манай арми тэсч байна. Гэвч тулаан үргэлжилсээр, бид газар нутгаа бууж өгөхгүй байгаа бөгөөд идэвхтэй үе шатыг эхлүүлэх оролдлого өглөө эхэлсэн” гэжээ.
Эх сурвалж: CNN