Украины зүүн хэсэгт Оросууд цэрэг, техник төвлөрүүлж байлдааны ажиллагаа нь идэвхжиж байна гэжээ

Украины зүүн хэсэгт Оросууд цэрэг, техник төвлөрүүлж байлдааны ажиллагаа нь идэвхжиж байна гэжээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлэлд “сүүлийн 24 цагийн турш Украины зүүн зүгт Оросын цэргийн ажиллагаа өргөн хүрээг хамарч, байлдааны ажиллагаа идэвхжиж байгаа” гэж мэдээлжээ.

Украины албанаас “Оросын зэвсэгт хүчнийхэн миномёт, их буу, олон тооны пуужин харвасан” гэж мэдэгдсэн бол ОХУ-ын тал агаарын нарийвчлалтай пуужин ашигласан гэжээ. Харин Мариуполь хотод тулалдаж байгаа Украины цэргүүд Оросын талаас тавьсан бууж өгөх эцсийн хугацаанаас татгалзаж, бүслэгдсэн тус хотод Оросын дайралтыг эсэргүүцсээр байгаа аж. Луганск мужийн цэргийн захиргааны дарга С.Хайдай Оросын арми Украины эсэргүүцлийг тус улсын зүүн хэсэгт эвдэх гэж оролдож байна. Өнөөдөр /2022.04.18/ өглөө Оросын цэргүүд "асар их хэмжээний техник хэрэгслээр" хот руу нэвтэрсэн гэж С.Хайдай мэдэгджээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө