"Байгалийн хийн хоолойн төсөл гэнэт хурдацтай өрнөх болсон нь эргэлзээ төрүүлж байгаа учир Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ"

"Байгалийн хийн хоолойн төсөл гэнэт хурдацтай өрнөх болсон нь эргэлзээ төрүүлж байгаа учир Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ"

УИХ-ын гишүүн Т.Доржханд ОХУ-аас Монголоор дамжуулан тавих байгалийн хийн хоолойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж, УИХ-д танилцуулахыг хүсжээ. Мөн ОХУ-ын өндөр албан тушаалтны хийсэн буруу, ташаа мэдээлэл, цаашид хойд хөрштэй хэрхэн харилцах талаар УИХ-аар ярилцах шаардлагатай гишүүд дэмжсэн байна.

Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгад “Монгол Улсын эдийн засгийн болон гео улстөрийн нөхцөл байдалд асар их нөлөө үзүүлэх боломжтой энэхүү төслийн ажил гэнэт хурдацтай өрнөх болсон нь зарим иргэн, сонгогчдод төдийгүй надад ч мөн эргэлзээ, болгоомжлол төрүүлж байна. Иймд

  • Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд Украин улсад учирсантай адилтгах геоулстөрийн шалтгаантай аливаа эрсдэл учирч болзошгүй талаарх судалгаа, мэдээлэл, дүгнэлт байгаа эсэх талаар болон байгаа бол холбогдох мэдээлэл,
  • Хийн хоолойн бүтээн байгуулалтын зардал хаанаас гарах, цаашид хэний өмчлөл, эзэмшилд үлдэх, дамжуулалтын төлбөр хэрхэн тооцогдох, Монгол Улсад өгөх өгөөж, Монгол Улс дамжуулж буй байгалийн хийн хэрэглэгч болох эсэх, хэрэглэх тохиолдолд хэн, ямар хэмжээгээр хэрэглэх эсэх,
  • Дээр дурдсан гэрээний дагуу байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны 12 дугаар сард багтаан шийдэх үүрэг хүлээсэн бололтой. Гэтэл хамгаалалтын зурвасыг хийн хоолойн голчоос 50 метр хүртэл өргөнтэй байдаг дэлхийн жишгээс хэт өргөнөөр буюу 1 километр өргөнтэй байхаар тохиролцсон гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Энэ талаарх бодит мэдээллийн талаар...

Хоёр. ОХУ-ын сенатч Константин Косечев хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АНУ-ын зүгээс Украинд байсан биологийн нууц лабораторийг Монгол Улсад нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн агуулгатай мэдээллийг тараасантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс уг худалд мэдээллийг няцаах талаар дипломат шугамаар ямар арга хэмжээ авсан болон авахаар төлөвлэй байгаа талаарх мэдээллийг тус тус гаргаж илүүлнэ үү” гэжээ.

Т.Доржханд гишүүний Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулга