Автомашинтай кино театр энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ

Автомашинтай кино театр энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ

Өнгөрөгч оны долдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд машинтай кино театр буюу “Galaxy Car Cinema” нээлтээ хийгээд байсан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон байна. 

Нээлтийн хувьд "Fast&Furios-TokyoDrift" албан ёсны онцгой эрхтэйгээр хийж байгаа бөгөөд хаягийн хувьд өөрчлөлт орж, Буянт-Ухаа нисэх буудлын авто зогсоолд болж өөрчлөгджээ.

  • Тасалбарын үнэ: 30 мянган төгрөг  (1 машины үнэ бөгөөд дотроо хэдүүлээ ч байсан болно)
  • Урьдчилсан захиалга гэж байхгүй учир үүднээсээ таксаа авна