УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Хуулиар үнийг тогтворжуулах ажлыг анх удаа Монгол Улсад хийх гэж оролдож байна. Оролдлогууд нь зөв ч арга нь буруу. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа. Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, шаардлагагүй сумдыг нэгтгэмээр байна. Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Тухайлбал гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй.
Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй" гэв.