ГХЯ мэдэгдэлдээ, “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа” хэмээж ОХУ-ыг аялдан дагав

ГХЯ мэдэгдэлдээ, “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа” хэмээж ОХУ-ыг аялдан дагав

ОХУ-ын сенатч К.Косачев саяхан телевизийн ярилцлагад орох үеэрээ, “АНУ Монголд биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа. Учир нь Украинд байсан лабораториудаа америкчууд монгол руу шилжүүлж байгаа” гэж илт худал мэдэгдлийг хийсэн.  

Иймд манай Гадаад харилцааны яамнаас, “Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн.   

Гэтэл Гадаад харилцааны яамны тус мэдээлэлдээ, “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа” гэсэн нь олон иргэдийн эсэргүүцлийг төрүүлжээ.

Учир нь ОХУ-ын тал Украинд хийж буй дайнаа “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэж байгаа бөгөөд түүнийг тус улсын ээлжит худал мэдээлэл, тархи угаалт буюу “пропаганда” гэж нэрлэж байгаа юм. Харин АНУ, Европ тэргүүтэй дэлхийн олон улс орнууд үүнийг “Оросын Украинд хийж буй түрэмгийлэл, дайн. Хурцадмал байдал” гэж нэрлэж байгаа юм. Иймд иргэд Гадаад харилцааны яам болон сайд Б.Батцэцэгийг “Оросын хуурамч мэдэгдэл”-ийг аялдан дагаж, тус улсын түрэмгийлэлд тал зассан байж болзошгүй мэдэгдлийг хийсэн иргэд шүүмжилж байна.