Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд төсвийн тодотголын талаар танилцуулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд төсвийн тодотголын талаар танилцуулж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал,

  1. 2022 оны төсвийн тодотгол
  2. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  4. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2022 оны төсвийн тодотгол болон бусад асуудлаар Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих юм. Энэ удаагийн төсвийн тодотгол хэмнэлтийн бодлогод илүүтэй чиглэгдэнэ. Өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ тэрбээр "Төсөвт байгууллагуудын оффис, театр, музей, цогцолбор бусад талбайн зардлуудыг хасахаа мэдэгдсэн.

Өөр бусад ямар хэмнэлт хийхийг ЭНДээс харна уу.