ШУУРХАЙ: ҮАБЗ өнөөдөр хуралдаж, "Монголын талаар Оросын цацаж буй худал мэдээлэл"-ийн талаар ярилцах ажээ

ШУУРХАЙ: ҮАБЗ өнөөдөр хуралдаж, "Монголын талаар Оросын цацаж буй худал мэдээлэл"-ийн талаар ярилцах ажээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2022.04.18/ хуралдахаар болжээ. Хуралдаанаар ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан Монгол Улстай холбоотой ташаа мэдээлэл цацаж байгаа тухай асуудлыг хэлэлцэх аж.

Тодруулбал, ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээллийг хэн, ямар зорилгоор цацаж байгаа тухай ҮАБЗ ярилцах юм байна.