LIVE: Арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг МИК худалдаж авдаг

LIVE: Арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг МИК худалдаж авдаг

Өнөөдөр /2022.04.18/ Монголын ипотекийн корпорац  /МИК/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"МИК ОССК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “МИК манай байгууллага нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллаагаар дэмжин оролцдог юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Сүүлийн хоёр жилд МИК их хэмжээний алдагдал хүлээж байгаа. Гэсэн ч 2021 оныг дуустал Монголбанк болон Сангийн яаманд купоны төлбөрийг хугацаанд нь төлж,  хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг ханган ажилласаар байна. Өөрөөр хэлбэл МИК цар тахлын хүнд үед төрийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж, төрийн ачааг үүрэлцсэн хувийн хэвшлийн компани” гэв.

LIVE: