МАН-ын бүлэг өчигдөр хуралдах тов зарласан ч байнгын хороо, Засгийн газрын хуралдаантай давхцсан гэх шалтгаанаар хойшлуулсан. Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.