Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болжээ

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх сард нээнэ. Ингэхдээ 70 хүртэл км замыг бүрэн хучиж, хуучин замтай холбон тээврийн хэрэгсэл зорчуулахаар болоод байна. Хур ихтэй зуссан, зарим компанийн хариуцлагагүй байдал зэргээс Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихааргүй болсон гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. Зам Тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн н.Ууганбаярын яриаг хүргэе.

СОНСОХ: 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн эдгээр замын барилгын ажил 30 гаруй хувьтай байна.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө