ГИШҮҮНИЙ ӨРӨӨ: УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цаасыг хэрэглээнээс хасч цахим хэрэглээнд шилжжээ

ГИШҮҮНИЙ ӨРӨӨ: УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цаасыг хэрэглээнээс хасч цахим хэрэглээнд шилжжээ

ISEE.MN мэдээллийн сайтаас бэлтгэн хүргэдэг "Гишүүний өрөөнд" нэвтрүүлэгт Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар оролцлоо.  Тэрбээр өмнө нь Өмнөговь аймгийн гишүүдийн сууж байсан буюу дөрвөн давхрын баруун жигүүрийн өрөөнд ажиллаж байна. Өрөө нь маш энгийн бөгөөд тэрбээр цаас, тэмдэглэлийн дэвтэр зэргийг ашигладаггүй талаараа хэлж байсан юм. 

ВИДЕО:

Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд энэ үеэс цахим хэрэглээг аймагтаа нэвтрүүлж, Засаг даргын тамгын газрыг ч энэ жишигт дөхүүлжээ. Одоо ч энэ хэвшлээр ажиллаж тоног төхөөрөмжийн хэрэглээнд шилжиж, цаасыг халах ёстой гэж байв.  Ингээд Н.Наранбаатар гишүүний өрөөгөө танилцуулсан нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.