Засгийн газраас баталсан "хэмнэлт"-ийн хүрээнд суурин газарт яам, тамгын газрын удирдлага, нийслэл, аймаг, дүүргийн дарга нар суудлын жижиг автомашин хэрэглэхээр болсон. Мөн хэмнэлтийн горимын хүрээнд гишүүд такси үйлчилгээг сонгох болсон гэдгээ ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хот дотор ажиллахдаа автобусаар зорчиж байхаар болсон гэх мэдээлэл байна. Энэ нь автомашины олон цуваа дагуулж, авто замын түгжрэл үүсгэхгүй байхаас гадна, тодорхой хэмжээний хэмнэлт болох юм. Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг олон нийт талархан хүлээн авч эхэлжээ.