Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “UB Cub” онлайн такси үйлчилгээний компаний ажилтай танилцжээ.
Учир нь Засгийн газрын зарласан "хэмнэлтийн горим"-ийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчилж өгөхөөр ажиллаж байгаа юм. Тухайлбал хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг автомашин хэрэглэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор төрийн автомашины үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй холбох замаар шийдвэрлэх арга замын талаар Ерөнхий сайд “UB Cub” онлайн такси үйлчилгээний компанид ажиллах үеэрээ ярилцсан байна.