ГХЯ: Оросын сенатч К.Косачев манай улстай холбоотой бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй зүйл мэдээлсэн

ГХЯ: Оросын сенатч К.Косачев манай улстай холбоотой бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй зүйл мэдээлсэн

Оросын сенатч К.Косачев телевизийн ярилцлагад орох үеэрээ, “АНУ Монголд биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа. Учир нь Украинд байсан лабораториудаа америкчууд монгол руу шилжүүлж байгаа” гэж мэдээлсэн байдаг. 
 
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.