ШУУРХАЙ: Х.Баттулгыг тодруулсан сонгууль, Их хурлыг хүчингүйд тооцож УДШ-д тайлбар хүргүүлэхээр болжээ

ШУУРХАЙ: Х.Баттулгыг тодруулсан сонгууль, Их хурлыг хүчингүйд тооцож УДШ-д тайлбар хүргүүлэхээр болжээ

Өнөөдөр /2022.04.16/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж байгаа аж. Учир нь Улсын дээд шүүхийн гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ны өдөр бүртгэсэн АН-ын дүрмийн өөрчлөлтөд тус намын төлөөллийн төв байгууллага нь ҮБХ гэж өөрчлөлт орж, бүртгэгджээ.  

Харин энэ сар /2022.04/-д АН-ын даргаар Х.Баттулгыг сонгосон сонгууль, батламжилсан Их хурал болсон. Харин үүнийг АН-ын ҮБХ хууль бус ажиллагаа гэж үзэж байгаа аж.  

Иймд өнөөдөр /2022.04.16/ болж байгаа АН-ын ҮБХ-ны хурлаар “Х.Баттулгыг тодруулсан сонгууль болон батламжилсан Их хурал нь хууль бус гэж хүчингүйд тооцох тухай тогтоолыг төслийг баталж, УДШ тайлбар мэдээлэл хүргүүлэхээр болжээ.