АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ гэж УДШ бүртгэсэн тул шуурхай хурал зарлажээ

АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ гэж УДШ бүртгэсэн тул шуурхай хурал зарлажээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал өнөөдөр /2022.04.16/ болж байгаа аж.Учир нь гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ны өдөр Улсын дээд шүүх /УДШ/-ийн бүртгэсэн дүрэмд АН-ын төлөөллийн төв байгууллага нь ҮБХ гэж бүртгэж, тус хорооны гишүүдийг 304 байхаар тогтжээ. Иймд эрх зүйн шинэ орчинд ажиллахаар болсон тул ҮБХ-оо тус нам хуралдуулж тодорхой шийдвэрийг гаргахаар болсон гэж мэдээлжээ.