МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр хуралдах үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.

Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болов.

1956 онд байгуулагдан, 1962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн 2001 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байсан юм.