Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулвал татварын хөнгөлөлт үзүүлнэ

Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулвал татварын хөнгөлөлт үзүүлнэ

Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нарынхаа хамтаар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр тэрбээр "Цэцэрлэгийн хүртээмж бага дүүрэг хороодын жагсаалтыг гаргаад тэнд нь хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Үүн дээр төрөөс төлөх хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Цаашид төрөөс бодлогоо гаргаж, хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. 270 орчим обьект, хувьсах зардлын асуудал шаардлагатай учраас эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтарна.

Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуувал татварын хөнгөлөлт үзүүлнэ" гэлээ.