Форбес сэтгүүл энэ удаагийн дугаартаа АНУ-ын хамгийн баян 400 эрхмийн жагсаалтыг гаргажээ. Энэ удаа Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безон 114 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн хоёр дахь удаагаа тус жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн долдугаар ард Ж.Безосын салалт нь түүхэнд хамгийн үнэтэй салалт болсон талаар хэвлэлүүд онцолж байсан юм. Учир нь тэрээр эхнэртээ 38.3 тэрбум ам.долларын өгсөн юм. Гэсэн хэдий ч тэрээр АНУ-ын хамгийн баян эрхмүүдийг жагсаалтыг хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна.