Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөөр /2022.04.14/ 09.00 цагаас болно.
Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг эцэслэн батлах эсэхийг хэлэлцэх юм.