Монгол Улсад суугаа Европын холбооны гишүүн орнууд, АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төлөөлөгч нар ОХУ, Украины дайн болон ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ, хүмүүнлэгийн хямрал, дүрвэгсдийн асуудал, дайны үр дагавар дэлхийн болон Монгол Улсад үзүүлж буй үр нөлөөллийн талаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүн:
Оросоос хийж буй түрэмгийллийн улмаас Монгол шиг улс орнууд валютын ханштай холбоотой томоохон цохилтод орж байна. Монгол шиг Оросын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс болоод төмөр замын тоног төхөөрөмжүүд импортолдог орны хувьд маш их хүндрэлтэй тулгарч байна. Франц болон бусад улс орон хүнс, хөдөө аж ауйн салбарыг энэхүү үр дагавар, хор уршгийг намжаах чиглэлээр хамтарч ажиллаж байна.
Дэлхийн зах зээлд худалдаа болон импорт дээр хамтарч ажиллах зорилго тавьж байна. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэлийг тэтгэх чиглэлээр анхаарлаа хандуулж байна.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад Франц улс тууштай ажиллана. Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний салбарын биеэ даасан байдалд хамтарч ажиллана. Мөн Монголын бизнесийн салбарт хамтарч ажиллаж байсан. Одоо хамтран ажиллаж байна. Оросын эсрэг тогтоож буй хориг Монголд нөлөөлөхгүй байдлаар өөрсдийн зүгээс бид анхаарлаа хандуулан ажиллаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс, Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүний хувьд мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувьд Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудалд бид дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.