Г.Занданшатар: “Ард түмнийг хэмнэе” гэж хэлээгүй байхад үгийг минь мушгин гуйвуулж, иргэдийг турхирсан

Г.Занданшатар: “Ард түмнийг хэмнэе” гэж хэлээгүй байхад үгийг минь мушгин гуйвуулж, иргэдийг турхирсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Бензиний үнэ 10 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ 100 төгрөгөөр нэмэгдчихдэг. Энэ мэт далимдуулж байгаа хүмүүс байна. Мах үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл цайны газрууд нөөцийн мах хямд махыг авч ашиглаж байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Тэгээд ард түмэнд хүрдэггүй. Энэ мэт зүйлсэд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллахыг чиглэл болгомоор байна. Дайны сургаар дажин гэгчээр далимдуулж төр засгийн хөнгөлөлттэй бодлогыг мушгин гуйвуулдаг байдлыг өөрчилмөөр байна.

Бас нэг зүйлийг хэлье. Бид олон улсын нөхцөл байдал хүнд байна, экспортоо дэмнэе, импортоо хэмнэе гэж хэлсэн. Төр засаг ч тэр, ард иргэд ч тэр хэмнэлтийн горим хэрэгжүүлье. Цахилгаан, валют хэмнэж болно. Архи дарснаас эхлүүлээд архины импортын татварын асуудлыг л ярьсан шүү дээ. Үүнийг л зөвхөн нэг үгийг нь таслаад цацчихаж байгаа юм. Бүтэн үгээр нь үзвэл “ард түмнийг хэмнэе” гэж хэлээгүй. Ингээд мушгин гуйвуулж, ард иргэдийг турхирч байгаа хүмүүст бид нэгдсэн ойлголт өгч ажилламаар байна. Энэ хүндрэлийг даван туулахын тулд импорт, төсвийн зардал, бүх шатны халамжуудыг ч хэмнэх хэрэгтэй. Хэмнэлт хийх маш их боломж байна” гэв.