Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг гаргаж буйгаа энэ сарын 09-ны өдөр /2022.04.09/ мэдэгдсэн. Тэрбээр бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагад шалгуулна гэж буй.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурал дээр энэ талаарх асуудал яригдаагүй. Орж ирээгүй болохоор ярихгүй шүү дээ. Зарим гишүүн өөрсдөө түдгэлзэх хүсэлтээ гаргаж өгнө гэж байна лээ. Г.Амартүвшин гишүүн түдгэлзье гэдэг санал өгсөн байна лээ. УИХ, Дэгийн тухай хуулиар түдгэлзэх санал гаргах эрх байхгүй. Хэлэлцэх боломжгүй. Татгалзах санал өгч болно. Түдгэлзэх асуудлыг прокурор оруулж ирнэ. Гишүүний өргөдлийг манай Төрийн байгуулалтын байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэхийн хувьд хэлэлцэх юм байна лээ. Бүлгээр бол хэлэлцэхгүй. Хууль эрх зүй байхгүй” гэв.