Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргаж, материалуудаа өнөөдөр /2022.04.13/ хүлээлгэн өглөө. Тэрээр нийт 9800 хуудас буюу 55 боть материалыг хүлээлгэж өгсөн байна. Улсын дээд шүүх ажлын 5 хоногийн хугацаанд бүртгэхэд дутуу материал байвал түүнээс шаардах эрхтэй ажээ.
