ЗГ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шийдвэрийг гаргажээ

ЗГ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шийдвэрийг гаргажээ

Засгийн газрын хуралдаанаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийг төрийн өмчит авах шийдвэр гаргасан билээ. 

Тодруулбал, "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийг анх хувьчлахдаа давуу байдал олгосон, хувьцааг хэт бага үнэлсэн, хувьчлах явцдаа хувьчлах хөрөнгийг олон нийтэд мэдээлээгүй, хувьчилж авсан өр, төлбөрийг хуваарийн дагуу хийгээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир хувьчлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концесс хэрэгжүүлэгч "Кью Эс Си" компани нь Хөгжлийн банкнаас 71.3 сая долларын зээл авсан. Уг мөнгөөр 33.4 км төмөр зам барьж улсад өгсөн байдаг. "Кью Эс Си" компани уг зээлийг эргэн төлөх явцад Засгийн газраас шийдвэр гаргаж хаана төлөх эсэхийг тодорхойгүй болгосон гэж тус компаниас мэдэгдсэн билээ. Улмаар зээлийн хуваарь, хаана төлөх эсэхийг тодорхой болгоод өгвөл төлөхөд бэлэн гэдэг байр, суурийг илэрхийлж байгаа юм. 

Гэтэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжих концессыг цуцлав. Энэ нь хувийн аж, ахуй нэгжийг дарамталсан, өмчийг нь булаасан үйлдэл гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс өрнүүлж байна.