Өнгөрсөн долоо хоног /2022.04.04/-т болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар Украин улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл одоогоор манай Гадаад харилцааны яамнаас Украин улсын Засгийн газарт хандаж "ямар төрлийн тусламж хэрэгтэй байгаа" талаар асуулга явуулаад байгаа аж. Мөн маргааш /2022.04.13/ болох Засгийн газрын ээлжит хурлаар сайд нар өөрсдийн удирдаж буй салбарынхаа чиглэлийн дагуу Украинд ямар тусламж үзүүлэх боломжтой талаараа танилцуулж, улмаар Засгийн газраас тусламжийн жагсаалтыг гаргах ажээ.
Ингээд тус улсаас ирэх хариу болон манай Засгийн газраас гаргасан жагсаалтад үндэслэж 200 мянган ам.доллартай тэмцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг Украинд үзүүлэх аж.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Засгийн газраас хандивлах 200 мянган америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм.